"Халх гол" төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-18 16:08:33

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Тус байнгын хороогоор эхлээд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Дараа нь “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. ХХАА-н сайд Р.Бурмаа "“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” төсөл нь Газрын тухай хуульд нийцүүлэн орж ирж байгаа. Уг төслийг боловсруулахад нэлээн олон ажил хийсэн. Ерөнхий төлөвлөгөө судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн. Орон нутгаас төлөөлөл оролцсон. Хамгийн сүүлд Зүүн бүсийн малчдын зөвлөгөөн дээр яригдсан. Хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм билээ" гээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг гаргасныг байнгын хороо дэмжив. Үүний дараа Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлээд байна.

Н.Туяа

 

Связанные новости