Чехийн эрүүл мэндийн сайд огцорч буйгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 15:57:42

ПРАГ. /TASS/. Чехийн Эрүүл мэндийн сайд Адам Войтех албан тушаалаасаа огцорч байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

“Би ажил үүргээ хийж чадах хамгийн сайнаараа гүйцэтгэхийг зорьдог байсан. Надад өгсөн үүрэг даалгаварт би сэтгэл зүрхээ зориулдаг байсан. Гурван жилийн хугацаанд бид ихийг хийсэн” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн халааг нь авах хүн халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг илүү сайн зохицуулж чадна гэж найдаж буйгаа Адам Войтех илэрхийлсэн байна.


Чехэд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусний халдварт өвчин хурдацтай тархаж байна. Тус улсад 9 дүгээр сарын 17-нд өдөрт илэрсэн тохиолдлын тоо анх удаа 3 мянга давж, 3129-д хүрчээ. Халдварын тохиолдол цаашид өснө гэж шинжээчид таамаглаж байна. Праг хотод нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. 

Связанные новости