Эдгэрсэн 307 хүнээс 10 нь хяналтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-03 13:59:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр, 10 дугаар сарын 3-ны байдлаар манай улсад COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 313 байна. Үүнээс 307 хүн эдгэрч, 6 хүн эмчлүүлж байна. 

ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын Үндэсний төв болон Дархан-Уул аймаг дахь вирус судлалын лабораторид 600 сорьцыг шинжлэхэд коронавирус илрээгүй байна.  Эдгэрсэн 307 хүнээс:

  • 10 нь хяналтад,
  • 3 нь гэрийн ажиглалтад, 
  • 294 хүн ажиглалтаас гарчээ.

Харин эмчлүүлж буй 6 хүний 4 нь хөнгөн, 2 хүний бие хүндэвтэр байна. 


Связанные новости