Эрүүлжин хөгжих төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-05 10:11:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ “Тайванийн гэр бүлийг дэмжих сан”-тай хамтран Иргэдийн хөгжлийн төвийн дэргэд “Эрүүлжин хөгжих төв”-ийг байгуулжээ.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх аж. Ингэснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажил хийх боломжоор хангах аж.

Мөн суманд оршин суудаг иргэд тус төвд урьдчилан захиалга өгч хүүхдээ өдөр өнжүүлэхэд явуулах боломжтой юм.

“Эрүүлжин хөгжих төв”-д багш, туслах багш, сэргээн засал /хөдөлгөөн/ засалч, эмч, тогооч, үйлчлэгч нийт зургаан шинэ ажлын байр бий болжээ.

Иргэдийн хөгжлийн төвд хөдөлмөр халамжийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан танхим, сэргээн засах, чийрэгжүүлэх өрөө, хоёр давхарт Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын “Энэрэл” төв, соёл урлагийн заал, гурван давхарт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажилладаг.

Связанные новости