Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байх тул тариа ногоо, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар иргэд, малчид, тариаланчдад зөвлөлөө.
Энэ сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 7-нд баруун аймгуудын
нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд
хэсгээр хур тунадас, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж,
цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20
метр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар
зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Их
нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус
хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 10-нд баруун болон төвийн
аймгуудын нутгаар хүйтэрнэ.