Их булаг хөв цөөрмөөс 7000 гаруй мал ундаалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг 2 дугаар багийн 21 малчин өрхийн 80 орчим иргэн Их булаг хөв цөөрмөөс ундны усаа хангаж, 7000 гаруй мал ундаалж байна.
Уг хөв цөөрөм нийт 83.81 м урт, 11745.6 м3 хуримтлах усны эзлэхүүнтэй юм. Хөв цөөрмийг Их булгийн ам дахь хүн ам, малын усан хангамжийг сайжруулах, байгаль орчны доройтлыг багасгах зорилгоор 2023 онд улс, орон нутгийн 391 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.