Соёлыг түгээж буй гудамжны номын сан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Нийслэл болон бусад
аймаг суманд өрнүүлээд байгаа гудамжны номын сан Дорноговь аймагт үргэлжилж
байна.
Сайншанд хотын төвийн хэсгүүд болон бусад суманд өрнүүлж байгаа дээрх ажлыг “Дорнын манлайлагч” төрийн бус байгууллагын сайн дурын клубын оюутан залуус санаачилжээ.
Орой үдэш гудамжаар алхаж яваа хүмүүс, эсвэл чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа иргэд эл номын сангаас ном авч уншаад буцаагаад хийх, эсвэл өөрийнхөө уншихыг хүссэн номоо өөр бусдад хэрэгтэй номоор сольж унших боломжтой.
Гудамжны номын сангаар оршин суугчид
болон хүүхэд, залуучууд ахмад настай иргэд үйлчлүүлж байна. Гудамжны номын санг хуучин хөргөгч ашиглан хийсэн бөгөөд хүүхдүүд номоо авч уншаад буцааж тавихдаа хаалга үүдийг нь хааж,