"Махимпекс", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-06 21:57:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 6-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 19.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.279 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+7.59%) болон "Дархан нэхий" ХК (NEH+2.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" (MVO-14.69%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нийт 268,881,200 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 5.66 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

"TOP 20" индекс 0.25 хувиар өсөж, 17345.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,934,961,402.89 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости