Русе хотод “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын Русе хотын Уран зургийн галерейд Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 6-нд нээжээ.
Үзэсгэлэнг Монгол, Болгар улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Софи дахь Элчин сайдын яам, Русе мужийн захиргаа, Русе хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар нээж буй юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Русе муж, хотын удирдлагууд, манай улстай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар оролцсон байна.
Үзэсгэлэнг энэ сарын 12 хүртэл олон нийтэд толиулуулна.