Хэнтий аймгийн боловсролын салбар амжилтаа ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-08 21:06:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Дөрвөн жилийн өмнө ЭЕШ-ын дүнгээр 20 дугаар байрт жагсан сүүл мушгиж байсан Хэнтий аймаг 2019 онд энэ үзүүлэлтээрээ Монгол улсдаа аман хүзүүджээ. 

Энэ нь аймаг орон нутгаас сүүлийн хэдэн жил тус салбарт бодлогоор анхаарч хамтарч ажилласны үр дүн аж. 

Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд Боловсролын салбарт 69,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх он жилүүдийнхээс дөрөв дахин их хөрөнгө оруулалт орсон байна. Тодруулбал, шинээр 9 сургууль, 14 цэцэрлэг барьж, 20 сургуульд хоёр тэрбум төгрөгийн их засвар хийжээ. Мөн 20 сургууль, 32 цэцэрлэг, нэг яслийг 3,5 тэрбум төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Үүнчлэн зургаан дотуур байр шинээр барьж, гурван сургуулийн дотуур байрыг 438,8 сая төгрөгөөр засварласнаар орны тоо 340-өөр нэмэгдсэн байна. Мөн ирэх онд орон нутагт анх удаа 1500 суудалтай нэгдүгээр сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар барьж байна.


Связанные новости