Уурын зуухнуудад шалгалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ 
                                                                    Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд дулааны эрчим хүчээр хангагч байгууллагуудын 16 уурын зууханд шалгалт хийжээ.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны
гишүүн Б.Мөнх-Эрдэнэ, МХГ-ын харилцаа холбоо, эрчим хүч хариуцсан улсын
хяналтын байцаагч Т.Жанчив нар ажилласан байна.
Шалгалтаар тус уурын зуухнуудын хувьд ямар нэгэн доголдсон
зүйлгүй, өгөх, буцах шугамын температур 40-60 градусыг зааж байсан бөгөөд бүх
уурын зуух нүүрсээ татан авч, нөөцөө бүрдүүлжээ.
Харин хоёрдугаар уурын зуухны хувьд Цагаан зуун компанийн хийж буй
шугамын засварын ажил дусаагүй. Хэнтий ус ХХК-иас халаалт өгөх боломжгүй
байгаа бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө засврын ажлаа дуусгана гэж
мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    