Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-12 13:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.


Эдгэрсэн хүмүүс Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор наймдугаар сарын 30-нд ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй нар аж.

Сүүлийн гурван өдөрт буюу энэ сарын 9-11-нд нийт 2 027 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 болжээ.


Алтанбулаг боомтоор энэ сарын 8-нд орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, энэ сарын 10-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд коронавирусний халдвар илэрчээ.


Нийт тохиолдлын 310 нь эдгэрсэн бол 295 хүний бүх тандалт ажиглалтын хугацаа дуусжээ. Харин гэрийн ажиглалтад 5, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдварын улмаас найман хүн эмчлүүлж байгаа бол  тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.

 

Связанные новости