Осол гэмтэл, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас танилцуулсан мэдээллээр, эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2851 хүн холбогдож амбулаторийн цаг захиалсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн 103
дугаарт нийт 2067 дуудлага ирснээс 460 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ,
1177 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр осол гэмтэл, хүүхдийн
өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
ЭХЭМҮТ-д 45 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 331 хүн
үйлчлүүлжээ. Яаралтай 58, төлөвлөгөөт 198 мэс засал хийжээ. Амбулаториор нийт
5674 хүн үйлчлүүлсний 1856 нь хөдөө орон нутгаас ирсэн байна.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан дулаан хувцаслаж,
дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалт зүүн, гараа
тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс
урьдчилан сэргийлэхийг ЭМЯ зөвлөлөө.