ЧИП багцтай айлууд илүү хэмнэлт хийжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-21 16:43:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт ЧИП багцаар гэрээ дулаалж өвөлжсөн 183 айл, халаалт дулаалгаа өөрсдөө шийдсэн 183 айлд СИКА судалгааны байгууллагаас харьцуулсан судалгаа хийжээ. Судалгаагаар ЧИП багцтай айл галлагаа, цахилгааны төлбөрөөсөө даруй 77 мянган төгрөг хэмнэсэн үзүүлэлт гарсан байна. 
Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд нийлүүлж байгаа юм. 
Төслийн хүрээнд CHIP монгол гэрийн дулаалга, халаалтын багц, зээлийн бүтээгдэхүүн Баянхонгорынхонд хүрч байгаа бөгөөд өрхөд зориулсан, агаарын бохирдлыг бууруулах, илүү тав тухтай, эрүүл орчин үүсгэх зорилготой. 
Гэрийн дулаалга, халаалтын багц 1.8 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд орон нутаг 720 мянган төгрөгийг хөнгөлөөд, 1.080.000 төгрөгөөр худалдан авах боломжийг иргэддээ олгож байгаа юм байна.
Связанные новости