Москва хотод халдварын улмаас нас барсан хүний тоо 6.5 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-27 09:46:14

МОСКВА. /TASS/. Коронавирусний улмаас нас барсан тохиолдлын тоо Москва хотод өдөрт 61-ээр нэмэгдсэн тухай халдварт өвчний нөхцөл байдалд хяналт, шалгалт тавих шуурхай штаб мэдээлжээ.


“Москва хотод уушгины хатгалгаатай  хэмээн оношлогдож, коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан 61 өвчтөн нас баржээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Халдварын улмаас тус хотод нийт 6503 хүн нас баржээ. Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Москва хотод халдварын нийт 401 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол 293.2 мянган хүн эмнэлгээс гарсан байна. 


Дэлхийн дахинд 43 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 1.16 сая гаруй хүн нас баржээ. Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, ОХУ-д коронавирусний халдварын 1 531 224 бүртгэгдсэн бол 1 146 096 хүн эмчлэгдэж, 26 269 нас баржээ. 

Связанные новости