АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гарсанд харамсаж буйгаа илэрхийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /UN News/. АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс лхагва гарагт албан ёсоор гарсантай холбогдуулан НҮБ мэдэгдэл гаргалаа.
“Парисын
хэлэлцээрээс гарах АНУ-ын шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж байгаад бид
харамсаж байна” гэж Франц, Итали, Чили, Их Британи зэрэг орны хамтарсан
мэдэгдэлд тэмдэглэжээ.
2015 онд баталсан Парисын
хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж
үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын
хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахаар тохиролцсон юм.
АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо Парисын хэлэлцээрээс гаргах тухайгаа гурван
жилийн өмнө мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч