АНУ-д халдварын тохиолдлын тоо 10 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /TASS/.
АНУ-д коронавирусээр халдварласан
тохиолдлын тоо 10 сая давсан тухай Жон Хопкинсын их сургууль мэдээлэв.
Тус улсад халдварын нийт 10 018 278 тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын тоо 237 742-т
хүрчээ. АНУ энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
Тус улсад халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дарааллан 100 мянгыг давжээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 5-нд 121 888, 6-нд 126 480,
7-нд 128 412, 8-нд
105
927 тохиолдлууд илэрчээ. Аравдугаар сарын 30-нд АНУ-д өдөрт хамгийн олон
тохиолдол илэрсэн юм.