"Амны хаалтаа зүүцгээе" аян он дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-10 13:54:52
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Хандлагаа өөрчилж, хайртай бүхнээ хамгаалъя" уриан дор короновирусний халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны “Covid-19”-ын халдвараас урьдчилан сэргийлэх ажил зэргийг үндэслэн аймгийн Онцгой комиссын 24 дүгээр хуралдаанаар “Амны хаалтаа зүүцгээе” хоёрдугаар аяныг энэ оныг дуустал зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд, үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч, Ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдэд амны хаалт зүүж хэрэглэх, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч, аж ахуйн нэгжийн захирал нарт үүрэг болголоо.
Коронавирус (COVID-19)-ний халдвар болон амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмж болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Эрүүл мэндээ хамгаалах журам үүрэг”-ээ биелүүлэн амны хаалт тогтмол хэрэглэж хэвшихийг иргэн бүрт уриалж байна.
Связанные новости