Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 11:18:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулсан Баянхонгор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаан зарлан, хуралдаж байна.
Ийнхүү Баянхонгор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэг, коллеж, дээд сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс 11 дүгээр сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.
Шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн 12:00 цагаас эхлэх бөгөөд сургууль, цэцэрлэг, коллеж, дээд сургуулиуд мөн цагт анги танхимаа чөлөөлж, түр хорио тогтоох юм.
Связанные новости