Малчдад хүнсний тусламж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 10:45:33

Каритас чек олон улсын байгууллагаас зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдад хүнсний тусламж хүргүүллээ.

Зудад өртсөн зүүн бүсийн малчдад туслах төслийн хүрээнд өмнө нь Хэнтий аймгийн зургаан сумын малчид хүнсний тусламж авсан бол сүүлийн цуваа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд очлоо.

Тус байгууллагаас өрхийн нэг гишүүнд оногдох малын тоо нь 50-иас доош эсвэл өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, олон хүүхэдтэй айлд тусламжийн барааг хүргэв. Тусламжийн хүнсэд гурил, будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг багтжээ.

Тус байгууллага нь НҮБ болон Европын холбооноос санхүүждэг бөгөөд Хэнтий аймагт жижиг дунд бизнес, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Төсөл гурван жил үргэлжлэх аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Связанные новости