УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр Гаалтыг хүлээн авч уулзав.
Элчин сайд Женифэр Гаалт, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Ардчиллын түншлэлийн байгууллагын шугамаар АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирнэ гэв.
УИХ-ын дарга З.Энхболд, Ардчиллын түншлэлийн байгууллага нь УИХ-тай 2006 оноос хойш амжилттай хамтран ажиллаж буйг дурдаад, Конгрессын гишүүдийг хүлээн авахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Мөн УИХ сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг тэрээр дурдаад, энэ чиглэлээр Америкийн талтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг хэллээ.
Уулзалтын үеэр талууд Ил тод байдлын хэлэлцээрийн талаар санал солилцсон юм. Монголын талаас уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход анхаарч буйг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой, ил тод байдлыг хангахад чухал болохыг дурдаж байлаахэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.