ШТС-ын түгээгч, түгээгчээ тээвэрлэсэн захирал нарыг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-16 14:46:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Ковид-19-ийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хулгайгаар зорчигчдыг гэр гэрт нь тусгаарлаад байгаа бөгөөд "Хангарьд" ШТС-ын түгээгч, түгээгчээ тээвэрлэсэн захирал нарыг мөн тусгаарлажээ. Тэдгээр иргэдээс эрүүл мэндийн байгууллага түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Өчигдөр шөнө Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчдыг Багануурын Хэрлэнгийн постоос цагдаа нар Улаанбаатар хот руу буцаасан бөгөөд тэд голоор гарч Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаар дайрч аймгийн төвийн урд талын “Хангарьд” ШТС-аар үйлчлүүлж, Чингис хот дахь Хэрлэнгийн гүүрнээс 70 км зайд орших Баянхутаг сумын "Заан Ширээ" гэх газар өвөлжиж буй гэртээ харьсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Одоогоор Цагдаагийн газар, Тагнуулын газраас хулгайгаар зорчигчдын маршрут гаргах, хавьтлыг тогтоох ажлыг хийж байна.
Связанные новости