Намууд нэр дэвшигчдээ өнөөдөр эцэслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-27 10:30:07

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр Төрийн ордонд 18 цагаас хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын сонгуульд тус нам ямар тактик барьж оролцох талаар санал солилцохын дээр анхан шатны нэгжээс УИХ-д нэр дэвшүүлсэн хүмүүсээ батламжлах юм. 

Мөн өнөөдөр Монгол Ардын нам Бага хурлаа хуралдуулна. Хурлаар тус намаас УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорно. АН-ын ҮЗХ болон МАН-ын Бага хурлын өмнө тус намуудын анхан шатны нэгжүүд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрсээ гаргасан. Одоогоор ганц нэг анхан шатны хороод хуралдаж амжаагүй байгаа ба өнөөдөртөө багтаж хуралдах гэнэ.

УИХ-д нэр дэвшигчдийг товлон тодруулах хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Иймээс намууд хуулийн хугацаанд багтаж, нэр дэвшигчдийн асуудлаа эцэслэж байгаа юм.

Б.Туул

Связанные новости