“Хүрээ цам-Даншиг наадам 2025" наадмын хөтөлбөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 13:43:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28-29-нд Хүй долоон худагт болно.


Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.  Үүнд, Хүй7:1 “Төв цэнгэлдэх-Яармаг-Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС-Хүй 7 худаг" чиглэлд автобус үйлчилнэ.


“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

 Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна. 



Связанные новости