Замын постод ажиллаж байгаа алба хаагчдыг халдвар хамгааллын хувцсаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-18 18:35:12

Хэнтий /МОНЦАМЭ/ Цагдаагийн газраас хамгийн их хөдөлгөөнтэй байгаа Хэрлэн голын гүүр, Чингис хаалга, Жоншит ШТС-ын постод ажиллаж байгаа алба хаагчдыг эхний ээлжинд халдвар хамгааллын хувцсаар хангаж байна.

 

Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/521 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд 80 пост гарсан. Тэдгээр постуудад цагдаагийн газраас 84, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль болон сумдын Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллагын нийт 106 ажилтан, алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

  

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, постод ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг анхаарууллаа.

 

Связанные новости