МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурал эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-27 21:14:05

Монгол Ардын намын Бага хурал 14 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлосон ч одоог хүртэл хурал эхлээгүй байна. 

Бага хурлын өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын зохион байгуулалт болон УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцсэн аж. Одоогоор Бага хурлын гишүүд хурлын танхимд цугларч байна. 

Мөн өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо Төрийн ордонд 18 цагаас хуралдах байсан ч хурал хараахан эхлээгүй. Намын удирдлагын түвшинд хуралдаж байна. 

Тэдгээр намууд өнөөдөртөө амжиж нэр дэвшигчдийнхээ нэрсийг батламжлах ёстой тул хуралдаан цаг сунжирч хуралдахаар нөхцөл байдал үүслээ.

Б.Туул

Связанные новости