Цар тахлаас шалтгаалан хүнд нөхцөлд байгаа 225 өрхөд нүүрс олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Бүх нийтийн бэлэн байдалд
шилжсэнтэй холбогдуулан Хэрлэн сумын ЗДТГ-аас Чингис хотын хэмжээнд түлээ
нүүрсний нэн шаардлагатай хүнд нөхцөлд байгаа 225 өрхөд нүүрсний тусламж
үзүүлэхээр боллоо.
Нүүрсний тусламжийг нийгмийн
халамжийн үйлчилгээнд төдийлөн хамрагддаггүй, цар тахлын нөлөөллөөс болж орлогогүй болсон, үйлдвэрлэл
үйлчилгээ нь зогссон, ахуй амьдралын
хүнд нөхцөлд байгаа өрхүүдийг хамруулан олгохоор шийдвэрлэжээ. Хэрлэн сумын ЗДТГ сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багуудтайгаа хамтран тус ажлыг зохион байгуулахаар
нүүрс татан авалтаа хийж байна.