ОХУ-д коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт тогтоохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан холбооны улсын хэмжээнд хязгаарлалтын арга хэмжээг одоогоор нэмж авахгүй гэж ОХУ-ын шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-д коронавирустэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг тухайн бүс нутгийн халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан субъектуудын удирдлага захирагч нар авч байгаа юм. Коронавирусний нөхцөл байдал урьдын адил хүнд хэвээр байгаа хэдий ч зөвлөмжийг дагаж мөрдөж буй бүс нутгуудын байдал сайжирч байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко урьд нь мэдээлжээ.
ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 2 114 502 хүн халдвар авч, 1 611 445 өвчтөн эдгэрсэн бол 36 540 хүн нас барсан байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar