Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-08 20:22:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож байгаа хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. Түүнээс гадна бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Связанные новости