Цагдаагийн алба хаагчид гэртээ угаартаж, осгосон хоёр иргэний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-13 16:14:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэртээ угаартаж, ухаангүй, осгосны улмаас үе мөч нь хөшсөн байдалтай байсан иргэдийн амийг Цагдаагийн газрын алба хаагч нар аварчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянговь сумын тавдугаар багт оршин суугч  58 настай, эмэгтэй “А”,  17 настай охин “Х” нар энэ сарын 12-ны өдөр гэртээ дээрх байдалтай байсныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар мэдэж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амийг нь аварсан байна.

Ийнхүү онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонор сэрэмжтэй байж, албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн алба хаагч нартаа аймгийн цагдаагийн газрын удирдлагын зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.

Связанные новости