Булганаас бусад сумын татварын орлогын төлөвлөгөө биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-13 19:23:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсөв энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт орлого тусламжийн дүн 61,9 тэрбум төгрөг буюу 100,2, нийт зарлага 56,5 тэрбум төгрөг буюу 86,3 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 3,9, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 2,3, тусгай зориулалтын шилжүүлгээр 31,0 тэрбум төгрөг авсан байна. Нийт орлогын 60,7 хувийг тусламж санхүүжилт, 33,7 хувийг татвар, 5,6 хувийг татварын бус орлого бүрдүүлжээ. Аймгийн дүнгээр авч үзвэл, бууны албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал, ан амьтан, ус, рашааны нөөц ашигласны төлбөр, түрээсийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого тасарч, бусад төрлийн орлогын төлөвлөгөө биелжээ. Булганаас бусад сумын татварын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

          Төсвийн байгууллагууд 167,5 сая төгрөгийн өртэй байгаагаас дийлэнх нь эрүүл мэндийн салбарт үүссэн аж.

Связанные новости