Баян-Агт суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-14 10:41:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар энэ сарын 13-ны 08.11 цагт газар хөдөллөө гэж тус аймаг дахь ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн харьяа газар хөдлөлтийг бүртгэх Булган станцаас мэдээллээ.

Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн үед иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг мэдэгдлээ.

Связанные новости