Хязаалан гуна дунджаар нэг сая төгрөгийн үнэтэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-15 11:21:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 11 дүгээр сард ат 1.1 сая, хязаалан гуна 1.0 сая, соёолон үрээ 888.7 мянга, эр хонь 159.4 мянга, эр ямаа 117.1 мянган төгрөгөөр зарагдсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Харин Дархан-Уул аймагт эр хонь хамгийн үнэтэй буюу 226.7 мянга, Баянхонгор аймагт хамгийн хямд буюу 97.9 мянган төгрөгийн үнэтэй байв.


Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 11 дүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 5.9 мянга, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 53.6 мянган төгрөг байлаа.


Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр өнгөрсөн сард боодолтой өвсний (20кг) үнэ Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 14.4 мянга, Дорнод аймагт хамгийн хямд буюу 5.8 мянган төгрөг байв.


Өнгөрсөн 11 дүгээр сард 25 кг хивэг Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 23.0 мянга, Архангай аймагт хамгийн хямд буюу 12.5 мянган төгрөгөөр зарагджээ. 

Связанные новости