Мал, тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 17-ноос эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-15 17:26:32

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг шинэчлэн баталсан байна.

Аймгийн орлогч дарга Ж.Александр тооллогын комиссыг ахлах бөгөөд өнөөдөр комиссын гишүүд анхны хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2020 оны 12-р сарын 17-27-ны өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын бүрэлдэхүүнд шинээр нэмэгдэж ЭМГ-ын дарга Л.Мянганбаяр орсон бөгөөд аймаг, сум, багийн түвшинд тооллого зохион байгуулах бүх тоологч нарыг энэ сарын 16-ны өдөр сумын ЭМТ-д шинжилгээнд хамруулан гаргахаар болсон юм. Мөн сумын тооллогын комисст ЭМТ-ийн ажилтнууд халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжөөр хангаж хамтран ажиллахаар боллоо.

Связанные новости