Сүрьеэгийн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-17 10:52:53
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд Сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг барьж хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа.
“Солармед Монгол” ХХК-ийн хамт олон 2021 оны 11 дүгээр сард дуусгах гэрээтэй гүйцэтгэсэн тус барилгын ажлыг 2020 онд багтаан хугацаанаасаа өмнө барьж, ийнхүү хүлээлгэн өгсөн байна.
ЭМЯ-ны захиалгаар “Ангатранс” ХХК -ийн зураг төслөөр барьсан тус барилгыг улсын комисс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаа дуулгалаа.
Тус барилга нь 1000 м2 талбай бүхий 20 ортой тусгай зориулалтын эмнэлгийн барилга юм байна.
Связанные новости