Өнгөрсөн дөрвөн жилд 14 цэцэрлэг шинээр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-31 11:32:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрсөн дөрвөн жилд Хэнтий аймгийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, боловсрол, соёл, спортын салбарт 14 цэцэрлэг, 9 сургууль, 6 спорт заал, орон нутгийн судлах музейг шинээр барьжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сүрьеэгийн эмнэлэг, 6 эрүүл мэндийн төвийг шинээр барьж парк шинэчлэлийг 100 хувь хангасан байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх үүднээс 14 багийн төв, 4 сумын ЗДТГ-ын байр, 12 төрийн байгууллагын байрыг барьжээ.

“Олон жил яригдаж байсан дэд бүтэц, аялал жуулчлалын томоохон төслүүдийг эхлүүлэн, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж өрх гэрийн орлогыг нэмэгдүүлж чадсан хариуцлагатай он цаг байсан” хэмээн тус аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун баярын мэндчилгээндээ дурджээ.

 

 

Связанные новости