Польш улс Улаанбаатар хотод ЭСЯ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-18 13:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яам нээх шийдвэрийг энэ сарын 8-нд гаргажээ.


Энэ талаар тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Монгол Улсаас Польш улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгдсэн байна.


Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр болж, ЭСЯ нээх бэлтгэл ажил эхлэх аж.

Связанные новости