БТС-ын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг удирдах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-19 13:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан 2021 онд ажиллаж эхлэх гэж байгаатай холбогдуулан “Сангийн өгөгдөл бүрдүүлэх”, “Санг хэрхэн удирдах тухай” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.


Өмнө нь спорт холбоодод эхний шатны сургалтыг өгсөн бол өчигдрийн цахим сургалтад аймаг, дүүргийн харьяа байгууллагын цахим сангийн бүрдүүлэлт хариуцсан 41 мэргэжилтэн хамрагдсан байна. 


БТС-ын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийг хөгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж буй “Идеа дэвэлопмент” ХХК-ийн захирал Н.Батцэрэн сургалтыг удирджээ.





Связанные новости