Жолоочийн согтуурал шалгах хэрэгслээр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-22 11:33:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ирэх онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиг үүрэг болон тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн эргүүл шалгалт зохион байгуулах, аймгийн төвийн хяналтын камерийг шинэчлэн хулгай болон элдэв төрлийн гэмт хэргээс сэргийлэх, мансуурах төрлийн ургамалтай суманд “Устгал-2021” арга хэмжээ зохиох, архидан согтуурахтэй тэмцэх зорилгор алслагдсан багийн цагдааг унаагаар хангах зэрэг 54 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлаад байна.

-Аймгийн хэмжээнд гарч байгаа тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох талаар жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Манай аймгийн хувьд улсын чанартай хот хоорондын гурван чиглэлийн зам дайран өнгөрдөг. Үүнийг дагаад зам тээврийн осол, зөрчил, гэмт хэрэг гарах нь элбэг. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмтт  хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх жил зам тээврийн осол, хэргийн газарт бичлэг хийхэд ашиглах хэрэгсэл, жолоочийн согтуурал шалгах анхан шатны тандагч болон бусад зүйлээр хангах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн зам тээврийн осол хэрэг давтамжтай гардаг цэгт анхааруулга самбар, макет хийж тавина гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Связанные новости