Хөлөнбуйр сумын пост ачаалал ихтэй байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2020-12-25 20:24:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хянах гол цэг бол Хөлөнбуйр сумын пост юм. Энэхүү пост дээр мэргэжлийн байгууллагуудын 16 алба хаагч 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. 

Зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, өвс тэжээл болон бусад нэн шаардлагатай ачаа тээвэр, 13А маягттай, оршуулга мөн зайлшгүй албан томилолттой иргэнийг өндөржүүлсэн хяналт дор зохион байгуулж нэвтрүүлэх аж. Тиймээс цар тахал газар авч болзошгүй энэ үед иргэн бүр ухамсартай, хянамгай байж, хөдөлгөөн хийхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.