СҮХБААТАР: Хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" дуу, хөгжмийн наадам болж байна

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-09-07 12:50:44

Баруун-Урт 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжитСэрсэн талдуу, хөгжмийн III наадам түүний төрөлх нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж байна.


Наадмыг Монголын соёл урлагийн салбарын ноён оргилууд болон хүндтэй зочид төлөөлөгчид зорин иржээ. Тэд уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн замнал, хөгжмийн ертөнцөд оруулсан үнэт хувь нэмрийг илтгэх “Гэр урлан”-тай нь танилцсан байна.

 

Өнөөдөр наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт өрнөж буй бөгөөд тус шатанд 25 дуучин авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

 

Энэхүү наадмыг нэрт хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн ертөнцтэй танилцах, түүний авьяас билгийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ залуу хойч үед үлгэр дуурайл, урам зориг өгөх урлагийн үнэт өвийг өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.