“COVID-19” халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-03 10:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 21 хүнд коронавирус илэрчээ.

 

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид энэ сарын 2-нд нийт  5 807  хүнд PCR шинжилгээ хийсэн  байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээгээр 19 хүнд халдвар илэрчээ. Мөн хоёр гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Улаанбаатар хотын кластер голомтод батлагдсан халдварын тоо 450 боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод халдвар 776 болсон” гэдгийг тодотгов.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 1263 болжээ. Үүнээс 869 хүн эдгэрээд буй юм.

Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 384 хүн эмчлүүлж байна. Тэдний хоёр нь маш хүнд, 9 нь хүнд, 104 нь хүндэвтэр, 269 хүн хөнгөн оноштой байгаа аж.

Дотоодын нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар

Улаанбаатар хотод 450 

Сэлэнгэ аймагт 217

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Орхон аймагт 25

Говьсүмбэр аймагт 4 

Архангай аймагт 3 тохиолдол нийт 776 бүртгэгдээд байна. 


Связанные новости