МЭХ-ны аймгийн салбараас хандивын аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-04 15:55:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь дахь салбараас аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ухаалаг ариутгагч” хаалга суурилуулах ажлыг санаачлан хандивын аяныг өрнүүлж, 5,9 сая төгрөг бүрдүүллээ.

Дэлхий нийтээрээ коронавирусний цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг дор тус аймгийн эмэгтэйчүүд сэтгэл, зүтгэлээрээ нэгдэж, 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын гуравны өдрүүдэд энэхүү хандивын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагаанд Гурвансайхан, Баянжаргалан, Дэлгэрхангай, Дэрэн, Сайнцагаан, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумын 150 иргэн нэгдсэн ба тэдгээрийн дотор есөн эрэгтэй тэдний үйл ажиллагааг дэмжин оролцсоныг тус салбарын тэргүүлэгчид онцоллоо.

МЭХ-ны салбарын тэргүүлэгчдийн зүгээс хандив өргөж, сайн үйлсэд нэгдсэн иргэд, МЭХ-ны сумдын салбар, аймгийн Цагдаагийн газрын хамт олонд талархал дэвшүүллээ.

Связанные новости