Дадал сумын удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг анхааруулав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-10 12:34:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат сумдаа тойрч ажиллаж байгаа бөгөөд 2020 оны томилолтоо Дадал сумаар өндөрлүүлэв.


2021 онд тус суманд 2,9 тэрбум төгрөг төсөвлөгдөн иржээ. Сумын давсан орлого 42236,9 мянган төгрөг гарсан бөгөөд 2020 онд шинээр нэгдсэн халаалтад орсноор түлш халаалтад 42,5 сая төгрөгийн өр үүсээд байгааг тус сумын Засаг дарга мэдэгдлээ.

 

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдээ аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буй Дадал суманд дотоодын жуулчид мянга мянгаараа ирдэг. Гэтэл төсвийн давсан орлого хангалтгүй байна гэж үзэж, цаашид жуулчдад хандсан бодлого барих, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд сумын удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой анхааруулав. 


Дадал суманд аймгийн орон нутгийн хөрөнгөөс нийт 65,0 сая төгрөгийн эрх шилжсэн ажил, ОНХС-ийн хөрөнгөөр 107.1 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. 2019 оноос эхлэн тус суманд Азийн хөгжлийн банкны 19 сая долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн бол 2020 онд Улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалтаар нутгийн удирдлагын ордон, сургуулийн дотуур байрны барилга, Онон голын гүүрний их засвар, спорт заал зэрэг олон ажил өрнөсөн аж.

Связанные новости