МҮБХ-ноос цол олгох, сэргээшийн асуудлаар өөрчлөлт оруулах санал бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-07 14:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2021.01.07/ мэдэгдэл гаргаж, “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа бэлтгэн, өргөн барихад бэлэн боллоо гэж мэдэгдлээ.


Уг мэдэгдэлд: "Бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхний энэ өдрийн мэндийг эрье. Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болохтой холбогдуулан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад /тухайлбал: тус хуулийн …2-р зүйлийн 2.2 ба 2.6-д заасан улс, аймаг, сумын баяр наадмын товын тухай, 6-р зүйл Ерөнхийлөгч цол олгох, 7-р зүйлийн 7.1-7.7-д заасан бөхөд цол олгох, 7.8, 7.9-д заасан бөхийг эрэмбэлэх, мөн 10-р зүйлийн 10.2 ба 14-р зүйлийн 14.3-т заасан сэргээш, сэргээшийн хариуцлага гэх мэт) нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бэлтгэн өргөн барихад бэлэн болоод байна.


Тус хуулийн төслөө холбооны пэйж хуудсанд удахгүй нээлттэй гаргаж, олон нийтэд хүргэх бөгөөд нэмэлт, өөрчлөлтөд өөрийн санал хүсэлт байвал бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхэн 2021 оны нэгдүгээр сарын 18-ны дотор МҮБХ-д ирүүлнэ үү" гэжээ.



Связанные новости