Норовлин сум татварын орлогыг давуулан биелүүлжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-09 21:10:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин сум 2020 оны төгсгөлд 38 сая төгрөгийн татварын давсан орлоготой гарсан төдийгүй олон бүтээн байгуулалт өрнөжээ.

Тодруулбал, улсын төсвийн 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 11 ажил, аймгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил, ОНХС-ийн 101,6 сая төгрөгөөр таван ажил хийжээ. Мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн 286 сая төгрөгөөр дөрвөн ажил хийж гүйцэтгэсэн байна.


Норовлин суманд 2020-2021 онд 209732 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 491814 толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарсан аж. Аймаг, сумын Засаг даргын албан даалгаврын дагуу сумын аюулгүйн нөөцөд 200 тн өвс бэлтгэхээс 130 тн өвс бэлтгэсэн бол малчид өөрсдийн хүч хөрөнгөөр 10000 тн өвс, 10 тн үйлдвэрийн тэжээл, 5 тн гар тэжээл бэлтгэхээс 10320 тн байгалийн тэжээл бэлтгэсэн байна.

 

Хадлан тэжээл бэлтгэх ажилд 242 техник хэрэгсэлтэйгээр 700 хүн ажиллажээ. Үүнчлэн сумынхаа аюулгүйн нөөцөд 25 тн тэжээл, 10 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэх захиалгыг “Дорнод гурил” ХХК-д өгчээ. Худалдан авах бэлтгэл хангагдсан бөгөөд өвлийн бэлтгэлээ сайтар базаасан хэмээн сумын Засаг дарга А.Мөнхбайгаль мэдэгдлээ.

 

 

 

 

Связанные новости