Шүүхийн шинжилгээний албыг зарим төхөөрөмжөөр хангахыг хүслээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-10 12:49:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Шүүхийн шинжилгээний алба аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дрон, бүхээгт чиргүүл, металь хайгч, байршил тогтоох GPS төхөөрөмжөөр хангах саналыг тавьжээ.

Тус алба 2020 онд долоон чиглэлээр 1172 шинжилгээ хийсэн байна. Албаны криминалистикийн шинжээч нар мөр судлал, гарын мөр, галт зэвсэг, бичиг баримт, гэрэл зураг болон эрүү, иргэний болон захиргааны хэрэгт эрх бүхий этгээдийн томилсон тогтоол, захирамжийн дагуу адилтгах, харьцуулах шинжилгээг хийж, дүгнэлт гаргадаг байна.

Орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан хуулийн хүрээнд шинжилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх, нотлох баримтыг цуглуулж шинжилгээнд хүргүүлэх, цогцост үзлэг хийх, задлан шинжилгээ болон экскумаци, мөрдөн шалгах ажиллагаанд тухай бүр оролцож байна.


Связанные новости