МХГ-ын явуулын лаборатори ариутгал, халдваргүйтгэлд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-11 15:15:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн сумын худалдаа үйлчилгээний төв, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Энэ үеэр ариутгалын бодист Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори газар дээр нь хяналт хийн ажиллаж байна.


Энэ сарын 10-нд Мөрөн сумын Титаник, Оргил, Нар, Номин зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн 10700 гаруй метр кв талбайд ариутгал хийсэн байна. Өнөөдөр зах, захын ойролцоох банк зэрэг олон нийт үйлчлүүлдэг газруудад  ариутгалын ажлыг үргэлжлүүлж байна.

Ариутгалын бодисыг аймгийн Эрүүл мэндийн газар хариуцаж, Мал эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд үнэ төлбөргүй хийж байна. Хамгийн гол нь ариутгалыг үр дүнтэй байлгах зорилгоор Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори найруулсан уусмал бүрээс дээж авч хариуг 10 минутын дотор гарган, хяналт тавин ажиллаж байна” гэдгийг МХГ-ын лабораторийн эрхлэгч Г.Золзаяа хэлж байлаа.



Связанные новости