Шилэн дансны хэрэгжилт 88 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-11 20:39:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд шилэн дансны хэрэгжилт 88 хувьтай байгааг Санхүүгийн хяналт, аудитын албанаас мэдээллээ.

Шилэн дансны хэрэгжилтийг тайлан илгээлт, мэдээллийн иж бүрэн байдал гэсэн хоёр шалгуураар дундчилж дүнг гаргаж байгаа аж. 2020 оны эхний хагас жилийн шилэн дансны тайлан хоцроосон 34 газарт хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяаны 168 байгууллагын шилэн дансны хэрэгжилтэд хуваарийн дагуу аудит хийж ажиллаж байгаа гэлээ.

 2020 онд төлөвлөгөөт 54 байгууллагад санхүүгийн хяналт шалгалт, 14 байгууллагад аудит, нийт найман газарт Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, иргэдээс ирсэн өргөдлийн дагуу санхүүгийн хяналт шалгалт хийжээ.

 Цаашид сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, тус сангаас зээл авсан төрийн албан хаагчдын зээлийг нэн даруй төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Мөн шилэн дансны хөтлөлтийг сайжруулж, 100 хувь хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга тус албанд даалгалаа.

 

Связанные новости