СХС болон ЖДБДС-ийн зээлийн эргэн төлөлт сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-18 21:49:30

 

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар СХС-гаас зээл авсан нийт 25 зээлдэгч 18,3 сая төгрөгийн эргэн төлөлтийг хийжээ.

Тодруулбал, найдваргүй зээлд бүртгэлтэй таван зээлдэгчийн 12,2 сая төгрөг, шүүхийн захирамжтай нэг зээлдэгчийн 150 000 төгрөг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа дөрвөн зээлдэгчийн 1,9 сая төгрөг тус тус эргэн төлөгдсөн аж.

Тус санд нийт 188 зээлдэгчийн 906,4 сая төгрөгийн зээл бүртгэлтэй байгаа юм. Үүнээс, Төрийн албанд ажилладаг 11 зээлдэгчийн 55,0 сая төгрөг, найдваргүй зээлд бүртгэлтэй 29 зээлдэгчийн 184,6 сая төгрөг, шүүхийн захирамжтай 39 зээлдэгчийн 190,8 сая төгрөг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа 25 зээлдэгчийн 152,7 сая төгрөгийн зээл байна.

Мөн сарын 15-ны байдлаар Жижиг дунд бизнесийг дэмжих /ЖДБДС/-нд бүртгэлтэй нийт 308 зээлдэгчийн 526,9 сая төгрөгийн зээл бүртгэлтэй байгаагаас нийт найман зээлдэгч 3,1 сая төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна. Энэ нь найдваргүй зээлд бүртгэлтэй долоон зээлдэгчийн 3,0 сая төгрөг, Төрийн албанд ажилладаг хоёр зээлдэгчийн 1,6 сая төгрөг эргэн төлөгдсөн гэсэн үг юм.

Тус санд төрийн албанд ажилладаг 13 зээлдэгчийн 32,1 сая төгрөг, найдваргүй зээлд бүртгэлтэй 29 зээлдэгчийн 184,6 сая төгрөг, шүүхийн захирамжтай 13 зээлдэгчийн 29,1 сая төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа 11 зээлдэгчийн 18,6 сая төгрөг төлөгдөөгүй байна.

2009 оноос 2016 онд ЖДБДС-гийн зээлд хамрагдсан, зээлийн гэрээний хугацаа дууссан нийт 281 зээлдэгчийн мэдээллийг бүртгэж, хугацаатай шаардлага хүргүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.

 

Связанные новости